Аргын тооллын 5 сарын 27. Лхагва (Буд) гараг (2026)



Аргын тооллын 5 сарын 27. Лхагва (Буд) гараг (2026)
-Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 11, өдөр цагаагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, од тэргүүн дагуул-13, үл зохилдох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:37.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин хонь, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, хурим, наадам хийх, мал хөнгөлөх, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Эд юм бүтээх, багш шавь болох, буян хишгийн даллага авах, бэрийн үйл, бичиг зурхай зурах, ураг садан болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа хийх, эд мал худалдан авах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн.
-Жил өдрийн үр: Мал зарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийхэд муу.
-Барилдлагын өдрийн үр: Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ