Хадлан тэжээл бэлтгэх ажлыг 8-р сарын 10-наас хойш зохион байгуулах үүрэг өгчээ

Зураг

Зуншлага оройтсонтой холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга хадлан хадаж, бэлтгэх хугацааг 08 сарын 10-наас хойш зохион байгуулахыг даалгаад байна. Мөн  08 дугаар сарын 01-ний өдөр багтаан хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргахыг сумд, холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 60,0 тн хадлан бэлтгэхээс Булган сум 22,0 тн,Буянт сум 8000 тн, Мянгад, Үенч, Ховд, сум 5500-6000 тн, харин Эрдэнэбүрэн, Зэрэг, Манхан сум 2500-3000 тн хадлан харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумууд тус бүр 100 тн хадлан бэлтгэх үүрэг өгчээ.

А.Бямбасүрэн
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ