Дөргөн, Чандмань сумдад мал эмнэлэгийн үйлчилгээнд ашиглах зөөврийн хашаа олголоо



“Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS2)”
төслийн хүрээнд Ховд аймгийн Хан "Жаргалант Ховд хоршоо", "Энх Куб" ХХК хамтран Булган, Алтай, Үенч, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг 7 сумын мал эмнэлгийн үйлчилгээнд ашиглах зөөврийн хашааг хийж гүйцэтгэн, өнгөрсөн 6-р сард албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл энэ удаад төслийн зорилтот сум болох Дөргөн, Чандмань сумдад мөн мал эмнэлэгийн үйлчилгээнд ашиглах зөөврийн хашааг олголоо.



ВИДЕО:


Дөргөн Чандмань сумдад зөөврийн хашааг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт, аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажав, Мал эмнэлэг үржлийн газрын дарга Д.Батцэнгэл, Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх болон дээрх 2 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын Газрын дарга нар оролцов.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ