БНХАУ-ын Шиньжяны Үйлдвэрлэл, Бүтээн Байгуулалтын Үжячюй хотын төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна

May be an image of suit and text

БНХАУ-ын Шиньжяны Үйлдвэрлэл, Бүтээн Байгуулалтын Үжячюй хотын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ма Юүшөн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна. 

Өнөөдөр /2026.05.21 албаны төлөөллийг аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

May be an image of one or more people and text

Өнгөрсөн онд /2025 он/ Ховд аймаг тус хоттой боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ХАА, газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар салбарын төлөөллийг холбох, ажил хэрэг болгох нь чухал байгааг бид энэ удаагийн уулзалтаар ярилцсан байна.

No photo description available.

Мөн өнгөрсөн онд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг тус хотод айлчлах үеэрээ "Байтаг боомт"-ыг байнгын үйл ажиллагаатай болгох, зам дэд бүтэц, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхийг уламжилсан санал нааштайгаар шийдэгджээ. Тодруулбал,

Монгол, Хятадын хилийн дундах 6 км замыг БНХАУ-ын хөрөнгөөр барихаар төсөв, хөрөнгөө шийдэн бэлтгэл ажлаа хангаж байгааг уулзалтын үеэр танилцуулсан байна. Нийт өртөг нь 30.0 сая юань буюу 16.0 орчим тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. 

No photo description available.

Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа анхаарч шийдэх нэг чухал ажил минь ийнхүү урагштай байгаад талархаж байна. Нэмж хэлэхэд энэ оны аравдугаар сард Ховд хот Үжячюй хот хооронд "НАЙРАМДАЛТ ХОТ" болгох гарын үсэг зурна. Үүнийг угтан бас үр дүнтэй, тодорхой ажил хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж талууд санал нэгдлээ хэмээн аймгийн Засаг дарга М.Амарсанаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

No photo description available.

May be an image of text

May be an image of one or more people, newsroom and text

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ