
Аргын тооллын 5 сарын 21. Пүрэв (Бархасвад) гараг (2026)-Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 5, өдөр хөхөгчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, од найралт эх-7, хүчин төгсөх барилдлагат. Өчүүхэн дүүрэн улирал-08:55.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:30.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, багш, шавь болох, ном унших, замд гарах, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Лус тахих, усан балин тавих, газар хагалах, тариа ногоо тарих, эм залахад сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухахад муу.
-Суудалын өдрийн үр: Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, хатуу үйлд сайн. Тээрэм босгох, андгай тавих, чуулахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Өлзийтэй буяны үйл, бурхан сахиус тахих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.