Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын газар 10 дугаар сарын 15 өдрийг хүртэл Хүнсний ногоо, жимс, жимсгэнэд шинжилгээ хийж ажиллана

Зураг

Ховд аймгийн мэргэжлийн Хяналтын газар шинэ ургацын хүнсний ногоо, жимс, жимсгэнэд  шинжилгээ хийж байна. Хяналт, шинжилгээ 10 дугаар сарын 15 өдрийг хүртэл үргэлжлэх юм. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэний худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдийн шинэ ургацын бүтээгдэхүүнээс энэ оны 07 сарын 31 өдрөөс эхлэн “Хан-Орд” “Бугаан гол”, “Их буян” худалдааны захууд дээрээс  газар тариалангийн бүс болох Буянт сумын 108-ын талбайд 62 иргэний тариалсан хүнсний ногоо болох төмс, лууван, манжин /2 төрөл/, байцаа, сонгино /2 төрөл/, өргөст хэмх /3 төрөл/, тарвас, амтат гуа, алим, слив, импортын мандарин, банан, усан үзэм зэрэг бүтээгдэхүүнээс нийт 254 дээж авчээ. Тус бүтээгдхүүний дээжийг аймгийн МХГ-ын “Нэгдсэн лаборатори”-д хими хор судлал, хорио цээрийн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан байна. Уг шинжилгээг Монгол Улсад мөрдөгдөж буй cтандартуудыг баримтлан явуулж байгаа бөгөөд шинжилгээний дүнгээр нитрат, хлор органик пестицид, фосфор органик пестицид, токсин, хүнд металл, ургамлын өвчин, хөнөөлт шавьж, талбайн хог ургамал илрээгүй, стандартуудын шаардлага хангасан дүн гарчээ. 

Хяналт шинжилгээнд хамрагдсан болон худалдан авагч 100 гаруй иргэнд 5 нэр төрлийн гарын авлага, зөвлөмж боловсруулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ