Улсын нөөцийн салбарын Хүнс, өвс, тэжээлийн агуулахыг засварлав



Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ нь аймгийн төв болон Булган сум гэсэн 2 цэгт улсын нөөцийн агуулахыг хариуцан ажилладаг.  Аймгийн төвд байрлах хүнс, өвс, тэжээлийн агуулах нь 1986 оноос хойш засвар үйлчилгээ хйигдээгүйн улмаас хүнс, өвс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэлтэй байсан байна. Улсын төсөв, хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-аас санаачлан Мерси кор Монгол ОУБ-д хандаж, хамтран ажилласан байна. Өөрөөр хэлбэл Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон ШУ-ны аргыг ашиглах нь” буюу LTS-2 төслөөс Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын улсын нөөцийн хүнс, өвс тэжээлийн нөөцийн агуулахын засварын ажил буюу материалын зардалд 30 сая төгрөгийн санхүүжилт олгож, засварын түүхий эд материалыг "Турлиах" компани нийлүүлжээ. Мөн ОБГ-аас 30 сая төгрөгийн санхүүжилт гаргаж өөрсдийн нөөц боломжоо ашиглан нийт 60 сая төгрөгийн төсөвт өртөгөөр Улсын нөөцийн салбарын хүнс, өвс, тэжээлийн агуулахын засварын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээн авлаа.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ