Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа,
"Алтайн хос ирвэс" нөхөрлөл хамтран
"Хандлагаа өөрчилье" уриан дор
“Байгаль хогийн цэг биш” аяныг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Аяны хүрээнд дээрх 2 байгууллагын ажилтан албан хаагчид хамтран хамтын хүчээр Ховд аймгийн төвөөс Хар ус нуурын эрэг хүртэлх авто зам дагуух хог хаягдал, Хар-Ус нуурын эрэг Шувуу ажиглах цамхагийн ойр орчмын хог хаягдал тэр дундаа архины шил, ундаа усны хуванцар сав, лаазыг түүж, 4-5 машин архины шил, бусад хуурай хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлж ажиллав.
ВИДЕО: