Хүн, малын халдварт
"Боом" өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, 24 цагийн хяналтын 4 пост ажиллаж, 2 цаг тутамд нэгдсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэлж байна. 2018 оны 08 дугаар сарын 15-16-ны өдөр хүртэлх хугацаанд Жаргалант сумын хэмжээнд 3405 автомашин зорчиж, 3405 автомашинд үзлэг шалгалт хийж, ариутгасан байна. Голомтын бүсэд гарал үүслийн бичигтэй амьд бог мал (хонь, ямаа)- нийт 149 нь шалгаж оруулсан бол гарал үүслийн бичиггүй 25 бог мал(хонь, ямаа) 3 үхэр, 3 тугал зэргийг буцаасан байна. Түүнчлэн малын гаралтай мах, түүхий эдийг голомтын бүсэд нэвтрүүлэхгүй гэсэн захирамж гарсны дагуу 9 ширхэг бог малын гулууз, 2 үхрийн гуяа, 85 кг мах, 160 литр сүү, буцааж 2 тарваганы мах, малын арьс зэргийг хураан авчээ.
Үүнээс гадна
"Боом" өвчин гарсан голомтын бүсийн 122 ямаа, 11 үхэр, 35 хонь болон өвчний голомтын бүсийн ойр орчмын 8 өрхийн 1520 толгой малд вакцинжуулалт хийж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмээ авав. Мөн Буянт голоор нутаглаж байгаа 69 өрхийн 7201 толгой малд мал эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, тандалт судалгаа авсан байна. Одоогийн байдлаар иргэдээс 4 мал үхсэн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, шинжилгээ хийхэд малын халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй байна.