Аргын тооллын 5 сарын 24. Ням (Адьяа) гараг (2026)



Аргын тооллын 5 сарын 24. Ням (Адьяа) гараг (2026)
-Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 8, өдөр шар нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, од бага морь-10, арвидах барилдлагат. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:34.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин луу, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, дуган, шүтээн босгох, равнайлах, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх, ад зэтгэрийг номхтгоход сайн. Замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хувцас эсгэхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Хөлсний ажилчин авах, гүү барих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, өвчинд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.
-Суудалын өдрийн үр: Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, гөрөөлөхөд сайн. Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх муу.
-Барилдлагын өдрийн үр: Идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худалдаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ