Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг аа. Энэ уламжлалын дагуу 10 сарын 13-ны өдөр Ховдчууд бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт нэгдэж намрын мод тарилтын ажлыг зохион байгууллаа. Энэ жилийн намрын мод тарилтаар Ховд аймгийн хэмжээнд 8000 орчим мод тарьж байгаа бол Жаргалант сумын хэмжээнд гэхэд л урьдчилсан байдлаар 50 гаруй аж ахуй нэгж байгууллагын 500 орчим ажилтан, албан хаагчид 2 чиглэлд 1400 гаруй бургас, 50 ширхэг хайлаас модыг шинээр тарьсан байна. Тухайлбал, Буянт голын дунд орших Мо-Эн-Ко компанийн дүйцүүлэн хамгаалах төслөөр баригдсан хамгаалалтын зурвас 10 га газар болон, Ховд шинэ дулааны станц чиглэлийн Жаргалант төгөлийн 2 га газарт мод тарьжээ. ВИДЕО: Огноо: 10/13/2018 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1179 Мэдээ таалагдсан: