ХОВД АЙМАГ:Энэ сарын 25,30,31-нд зарим газраар, 29-нд уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

May be an image of tree

2026 оны 05-р сарын 25-наас 06-р сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:25,30,31-нд зарим газраар, 29-нд уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи:28,29-нд баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 27-ноос нийт нутгаар дулаарч уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ