
Энэ онд
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг
“Хүүхэд бүрд тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар:
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, хөтөлбөр, бэлтгэл ажлын талаар ярилцаж санал солилцов.

Тэмдэглэлт энэхүү өдрийг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд, хүүхдийн тэгш эрхийг хангасан, шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

“Олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж:
-“Оюунлаг хүүхэд-2026” Хүүхдийн шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн,
-ХГБХХГ-ын дэргэдэх Хүүхэд хөгжлийн дугуйлангийн багш сурагчдын “Авьяас хөгжлийн өргөө -18” урлагийн тоглолт,
-Хүүхдийн хувцасны загварын шоу,
-“Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг зэрэг арга хэмжээг 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зохион байгуулах юм.

