Аргын тооллын 7 сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2026)



Аргын тооллын 7 сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2026)
-Зуны дунд хөх морь сарын 30, жил өдөр шарагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал уул, од өглөгт охин-6, хүчин төгсөх барилдлагат. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:48.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Мал зарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Лус тахих, усан балин тавих, газар хагалах, тариа ногоо тарих, эм залахад сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухахад муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийхэд муу.
-Барилдлагын өдрийн үр: Өлзийтэй буяны үйл, бурхан сахиус тахих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ