Энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас 165 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Үүний 136 буюу 82.4 хувь нь хуваарийн дагуу шалгалтад оролцсоноос 18 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдэхээр боллоо. Нэгдүгээр улирлын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын хэсэг энэ сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Шалгалтын явцад техник, технологи, сүлжээний ямар нэгэн алдаа доголдол дүрэм журам зөрчсөн асуудал гараагүй гэдгийг ажлын хэсгээс өгч байна. Харин шалгалтад оролцох иргэд хууль эрх зүйн мэдээллээ сайтар уншиж судлах шаардлагатай гэдгийг онцоллоо.Дараагийн буюу энэ оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын бүртгэлийг дөрөвдүгээр 24-ээс тавдугаар сарын 09 хүртэл явуулж шалгалтыг тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Огноо: 3/14/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1762 Мэдээ таалагдсан: