Саяхан Увс аймагт болсон баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн Засаг даргын дэргэдэх волейболын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцож хоёулаа “Мөнгөн медаль” хүртээд ирсэн билээ. Энэхүү амжилтаараа “Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн”-д оролцох эрх авсан.
Идэрчүүдийн волейболын Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 03-р сарын 25-аас 4-р сарын 03-ны өдрүүдэд Дорнод аймагт болно.
Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Баярболд, туслах дасгалжуулагчаар Г.Мөнхболд,
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар спортын мастер Г.Номин, туслах дасгалжуулагчаар спортын дэд мастер Б.Оюун-эрдэнэ нар тус тус ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа багш дасгалжуулагч нийт тамирчдадаа амжилт хүслээ.