Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Ховд аймагт ажиллав

2 хүн нарын зураг байж магад

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.26) Ховд аймагт ажиллалаа.  
Ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, салбар зөвлөлийн гишүүн Б.Ганболд болон зөвлөлийн бусад гишүүдтэй уулзав. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцов.
Үүнээс гадна аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. 

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Мөн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж”-ийн хамрах хүрээ, онцлог зохицуулалт, төрийн байгууллагын дэргэд ажиллах ёс зүйн дэд хорооны ажиллах журмын талаар мэдээлэл өгөв. 

May be an image of one or more people

Ховд аймгийн хэмжээнд төрийн албаны 170 байгууллагад 5926 төрийн албан хаагч ажилладаг. Үүнээс улс төрийн албан тушаалд 152, төрийн захиргааны албан тушаалд 658, төрийн тусгай албан тушаалд 86, төрийн үйлчилгээний албан тушаалд 5030 албан хаагч тус тус ажиллаж байна.

Төрийн алыаны зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад тэдний төлөөлөл 350 орчим албан хаагч оролцлоо. 

May be an image of 2 people

No photo description available.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ