ХОВД АЙМАГ:Цагдаагийн газрын албан хэрэгцээнд зургаан автомашин олгов

17 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь:

Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс,
Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасаг болон Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбартайгаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг эдгээр алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн болон албаны үйл ажиллагаанд ашиглах зургаан авто машиныг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өнөөдөр /2024.03.18/ албан ёсоор хүлээлгэн өглөө.

5 хүн, түргэн тусламж ба бичвэр нарын зураг байж магад

Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шаардлагатай тоног төхөөрөмж олгов.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Цагдаагийн газар нь энэ үеэр “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цол олгож, салбарын шагнал гардуулан амжилт хүслээ.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Цагдаагийн албанд шинээр томилогдсон зургаан алба хаагч тангараг өргөж, тугт хүндэтгэл үзүүлэв.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Автомашин хүлээлгэн өгөх, алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, хуулийн байгууллагын дарга нар, албаны бусад төлөөлөл оролцлоо.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ