Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг чадавхжуулах, зэрэг ахиулах сургалтад 40 гаруй тогооч оролцов

11 хүн нарын зураг байж магад

Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд олон ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, БШУГазар Монголын Мастер тогоочдын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг чадавхжуулах, зэрэг ахиулах сургалтыг зохион байгуулав.

3 хүн нарын зураг байж магад

Энэ оны 04 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд болсон уг сургалтад 17 сумын сургуулийн дотуур байр, сургууль, цэцэрлэгийн нийт 45  тогооч оролцож Онолын болон Дадлагын ур чадвар эзэмшиж туршлагаа нэмэгдүүллээ.

Тэдгээрээс 10 нь “Тогоочийн мэргэжил”-ийн эрх авсан бол 35 нь "Хүүхдийн хоолны төрөл”-өөр мэргэшиж зэргээ ахиулав.

5 хүн нарын зураг байж магад


Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа сургалтад оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ. Мөн хоол үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан нэр бүхий Тогооч нарыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

14 хүн ба хормогч нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ