ХОВД АЙМАГ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо

May be an image of pasque flower, mountain, grass and text that says

2026 оны 07-р сарын 27-ноос 08-р сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байна уу.

Хур тунадас: 27,28,31,08-р сарын 01,02-нд зарим газраар, 29,30-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

ЭХ СУРВАЛЖ:Ховд  ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ