ХОВД АЙМАГ:07-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

May be an image of crater, mountain and text

2026 оны 07-р сарын 20-ноос 07-р сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
  
/Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байна уу! 

Хур тунадас: 20,21-нд зарим газраар, 22,25,26-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 11-13 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ