"САНСАР"-ын "НҮНЖИГ" гуанз

May be an image of one or more people and text

Иргэн Б.Батзаяа манай сайтад хандлаа. Тэрбээр хот хооронд явах замдаа "НҮНЖИГ" цайны газарт түр саатан хооллодог тухайгаа онцолж өөрийн сэтгэгдлээ нийтэлж өгөхийг хүссэн юм. Цахим хуудаснаа:

"Сансар" дээр идсэн бууз -2 

Амьдралд хөөрхөн, хөөрхөн зүйл их тохиолдоно. Ховд-УБ зорьж явна. 18:00 цагийн автобус "Сансар" дээр хоол идэхээр зогсов. Хоёр автобус, нэг томхон зоогийн газрын гадаа зогсох агаад тэр зоогийн газрын гадна, дотно дүүрэн хүн оочирлон хүлээх аж. Яг хажууханд жижигхэн гуанзны цонхоор нэг малигар шар эгч харж зогсоно. Хүн дуудаж, хөл алдахгүй ч нэг нь ороод ирээсэй гэсэн  итгэл тээж зогсох мэт санагдлаа.

Яагаад ч юм хоол идэхээр тэр бяцхан гуанзруу ганцаар орлоо. Өнөөх эгч уулга алдан угтаж, янзын гоё бууз байна гэв. Дотор ганц хүн бууз идэж сууснаа ухас хийж босоод надад цай аяглаж өгөв. Ах, эгч 2 энэ цайны газрыг ажиллуулдаг аж. 

Бууз идэх зуур ах бөхийн тухай яриа өрнүүлж, наадам сайхан болсон тухай хуучилна. Эгч ямар хөөрхөн хүү вэ? ороод ирдэг л гэнэ. Та 2 хүн татахын тулд жаахан идэвхжүүлэлт хийх хэрэгтэй гээд "маркетинг"-ийн санаанууд өгөв. 

Эгч: Энэ хүү яг зөв ярьж байна. Олон жилийн өмнө нэг охин, нялх хүүхэдтэй орж ирээд, би гараа гаргаад бантан хийж өгсөн. Нөгөө охин баярлаад миний зургийг фэйсбүүк дээр тавьсан, тэгээд хэсэг хөл тасраагүй, эгч нь 40 жил хоол хийж байна гэв.
Тэгэхээр нь тэгвэл би таны зургийг дараад бас оруулчих уу? 1, 2 хүн хаа юм гэсэн, тэг тэг гэж байна.

Эгч нэг дэвтэр гаргаж ирээд "Хотын дүү, найз Батзаяа" гэж миний дугаарыг тэмдэглэж аваад, дараа жил манай гуанз ёстой гоё болцон байна, дүү заавал ирээрэй урьж байна гэв.
Ах эгч хоёроос ганцаараа VIP үйлчилгээ аваад, зөвхөн ходоод биш сэтгэл дүүрээд автобусандаа суугаад хөдөлж байна. 

Анзаарах юм бол амьдралд хөөрхөн зүйл их болно. н.Дарьсүрэн эгчийн "Нүнжиг гуанз"-аар зочилж бууз идээрэй найзууд... гэж бичээд нэг жил өнгөрчээ. 

Яг жилийн өмнөх "Нүнжиг цайны газар"-ын тухай энэ бичвэрийг маань жигтэй олон хүн уншиж, намайг явснаас хойш хөл тасралгүй хүмүүс их ирсэн аж. Энэ тухай Дарьсүрэн эгч өнгөтөөр ярина. Зам зуур яваа хүмүүс зогсоод нөгөө эгч мөн үү? гээд л, зарим нь та фэйсбүүк од болсон шүү гэж байсан гэж ярих...

Дараа жил манай цайны газар их завсар хийгээд янзын гоё болцон байна гэсэн амлалтандаа ах эгч 2 маань хүрсэн байна. Шинэ хаяг хийж, дотор талдаа засвар хийгээд үнэхээр сайхан болгожээ. Сая буцаж яваад "Нүнжиг" орж гурван ширхэг хуушуур идээд Дарьсүрэн эгчийг дуудаад ийм нэг зураг даруулчихлаа. Ах дотор мах эвдээл завгүй.  
Би ч урамшаад энэ жил дахиад пост оруулчихлаа. Найзууд Сансараар өнгөрөхдөө "Нүнжиг" цайны газраар заавал зочлоорой... Бас шэйр хийж дэмжихээ битгий мартаарай...
Сансарын "Нүнжиг" цайны газрын маркетингийн менежер Б.Батзаяа гэжээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ