Ховд аймгийн ихэнх нутгаар 2018 оны 12-р сарын 1-2-ны өдрүүдэд цас орж, салхи 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүсч болзошгүй тул Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11-р сарын 30-ны А/738-р захирамжаар аймгийн төв болон бусад сумдаас гадагш гарах авто замын хөдөлгөөнийг 2018 оны 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас эхлэн байгалийн аюулт үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.
Мөн байгаль цаг агаарын аюултай үзэгдлийн нөхцөл байдалтай холбогдуулан авто машины хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж ажиллахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.