Ховд аймгийн 2018 оны шилдэг сурагчид тодорлоо...



Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн “Харш”-ийн сүлд модны наадмыг амжилттай зохион байгуулж 2018 оны ололт амжилт, бүтэн жилийн ажлаа тайлагнаж, хийсэн бүтээснээ үнэлүүлсэн шилдгийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулан шагнаж урамшуулав. Тус наадмыг энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржавын ивээл дор зохион байгуулж Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд нийт 150 шилдэг сурагч багачууд оролцлоо.



2018 оны “Байгаль хамгаалал эрүүл аюулгүй орчин” номинацын Ховд аймгийн шилдэг “Байгальд ээлтэй хүүхэд”-ээр Зэрэг сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Төрмөнхийн Төгөлдөр
2018 оны “Сурлагын амжилт” номинацын Ховд аймгийн шилдэг “Оюунлаг хүүхэд”-ээр Жаргалант сумын 6-р сургуулийн 11а ангийн сурагч Энхтөрийн Отгонсүх 
2018 оны “Урлаг уран бүтээл” номинацын Ховд аймгийн шилдэг “Авьяаслаг хүүхэд”-ээр Жаргалант сумын 6-р сургуулийн 11а ангийн сурагч Түвшинчулууны Онон 
2018 оны “Биеийн тамир спорт” номинацын Ховд аймгийн шилдэг “Тамирчин хүүхэд”-ээр Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Ичинхорлоогийн Хүрэлбаатар
2018 оны “Техник сэтгэлгээ шинэ санаачилга” номинацын Ховд аймгийн шилдэг “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр Жаргалант сумын 2-р сургуулийн сурагч Дүгэржавын Тамир
2018 оны “Бүтээлч ажил хичээнгүй байдал” номинацын Ховд аймгийн шилдэг “Бүтээлч хүүхэд”-ээр Жаргалант сумын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Батбилэгийн Мичидмаа
2018 оны “Эх орны түүх соёл өв уламжлал“ номинацын Ховд аймгийн шилдэг “Өв соёлыг түгээгч хүүхэд”-ээр Дуут сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч Дамдиндоржийн Намуунцэцэг
2018 оны “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн” номинацын Ховд аймгийн шилдэг “Энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Жаргалант сумын 3-р сургуулийн 11б ангийн сурагч Болормөнхийн Ганболор
2018 оны Ховд аймгийн шилдэг “Манлайлагч хүүхэд”-ээр Жаргалант сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Ганбатын Мөнгөнцоож
2018 оны Ховд аймгийн шилдэг “Удирдагч хүүхэд”-ээр Жаргалант сумын 3-р сургуулийн 12а ангийн сурагч Эрдэнэбаатарын Байгалмаа
2018 оны Ховд аймгийн шилдэг “Онцлох хүүхэд”-ээр Цаст-алтай сургуулийн 1б ангийн сурагч Мягмаржавын Ялгуун 
2018 оны Ховд аймгийн шилдэг “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага”-аар Жаргалант сумын Прогресс сургуулийн “СӨУЗ тус тус шалгарсан байна.



ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ