Энэ оны 12-р сарын 20 ны өдөр Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг, 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтнуудыг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Ховд Их сургуулийн компьютерийн лабораторит 6 ээлжээр хуваарийн дагуу тус тус зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхболд болон шалгалтыг зохион байгуулах комиссоос “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт”-ын талаар мэдээлэл хийж зааварчилгаа өглөө. Энэ үеэр төрийн албаны шалгалтын зохион байгуулалт, шалгалт зохион байгуулах газар, хуваарь болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн 86 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам", анхаарах асуудлуудын талаар танилцуулав.
Ховд аймгийн Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд 69, Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 17, нийт 86 ажлын байрны сул орон тоо зарласан бөгөөд 300 гаруй иргэн бүртгүүлжээ.
ВИДЕО: