Аймгийн ИТХ-аар батлагдаж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Спортын аварга” хөтөлбөрийн хүрээнд “Олимп, тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг урамшуулах журам” хэрэгжүүлж байна. Тус журмын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 онд орон нутгийнхаа спортын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулан амжилт гаргасан өсвөр үеийн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд спортын 8 төрлөөр амжилт гаргасан 70 орчим өсвөр үеийн тамирчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж гарын бэлэг, мөнгөн шагнал гардуулан баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэв. Манай аймгийн баг тамирчид 2018 онд зохион байгуулагдсан спортын арга хэмжээ, тив, дэлхий, олон улс, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, нийт 341 медаль хүртсэн байна.