БОЭТ-ийн ачааллыг бууруулах, Өрхийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, чанаржуулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо. Тухайлбал, Зүрхний цахилгаан бичлэгийн 2 ширхэг аппарат, зөөврийн 3 ширхэг эхо аппаратыг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээлгэн өгөв. Огноо: 12/28/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1090 Мэдээ таалагдсан: