“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт”-д 302 иргэн хамрагдсанаас...



Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт”-ыг 2018 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Ховд аймгийн Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд 69, Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 17, нийт 86 ажлын байрны сул орон тоо зарласан бөгөөд 12 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд бүртгэл явагдаж, 302 иргэн шалгалтад хамрагдсан байна. 
Үүнээс Нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтад 33 иргэн, Туслах түшмэлийн ангиллын төрийн албаны мэргэшлийн шалгалтад 30 иргэн тэнцсэн байна. Мөн Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтнуудыг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтад 30 иргэн оролцсоноос 28 иргэн тэнцсэн гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ