Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдийн анхааралд...

Related image

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл өнөөдөр хуралдаж, Төрийн  албаны мэргэшлийн шалгалтын тухай мэдээлэл хийлээ.  Ховд аймгийн Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл  2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд  09.00-12.30, 14.00-18.00 цагийн хооронд явагдана.  Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтнуудын сонгон шалгаруулалтад  оролцох  иргэдийн материалыг  2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт  хүлээн авна.  Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд 69, Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 17, нийт  86 ажлын байрны сул орон тоо зарласан байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс  төрийн албаны мэргэшлийн шалгалт  өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд туслах зорилгоор энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр  өдрийн 10.00 цагт  Нутгийн удирдлагын ордны  хуралдааны  их  танхим “Сургалт” зохион байгуулна. Сургалтын хүрээнд төрийн албаны шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх  талаар холбогдох мэргэжилтнүүд  мэдээлэл хийх  тул та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг  урьж байна.

ВИДЕО:

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ