Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын шалгалт маргааш буюу тавдугаар сарын 22-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 113 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Шалгалт маргааш өглөө орон нутгийн цагаар 07:00-д эхлэх ба тус өдөр таван ээлжээр аймгийн Засаг даргын Тамгын газрын "ИРГЭНИЙ ТАНХИМ"-д зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл ханган ажиллаж байна. Өнөөдөр /2024.05.21/ төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэдэд заавар зөвлөгөө өгч, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Шалгуулагчид шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэх ба 15 минутын өмнө танхимд орж суудлаа эзэлнэ. Хэрэв 1 минут хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүйг албаныхан анхааруулав. Мөн үеэр шалгалттай холбоотой бусад асуудлаар мэдээлэл хүргэж, оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулт өгч ажиллалаа. Огноо: 5/21/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1082 Мэдээ таалагдсан: