Монгол улсын Засгийн газар
“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай
“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж буй.
Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний Баруун бүсийн нээлт өнөөдөр /2024.05.04/ Ховд аймагт боллоо.
Мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой уг зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай , Баян-Өлгий аймгийн 1200 гаруй малчин, тариаланчид, хоршоологчдын төлөөлөл оролцож, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч санал солилцов.
Энэ үеэр “Бүсийн онцлогт тохирсон хоршооны загвар төсөл”, “Хоршооны засаглал”, Хоршооны малчин, “Малчны зээлд хамрагдах боломж” зэрэг мэдээллүүдийг хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Баруун аймгийн хэмжээнд 30 мянга гаруй малчин өрх бий. Үүний 9000 орчим малчин өрх нь Ховд аймагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байна.
Түүнчлэн Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн хувьд 283 хоршоо, 606 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 116 хоршоо, 222 нөхөрлөл байна.