Жил бүрийн өдийд Булган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран "ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ"-ыг зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн өдрүүдэд /2024.05.05-07/ тус чуулганаа зохион байгууллаа. 400 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн баялаг бүтээгчдийн нэг малчин эмэгтэйчүүдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өглөө. Мөн нэр бүхий зарим малчдыг шагнаж урамшуулав. Огноо: 5/8/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1098 Мэдээ таалагдсан: