Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт 2024 онд төлөөлөн хэрэгжүүлэхээр Батлан хамгаалахын сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээний дагуу Ховд аймгийн
"Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалт"-ыг амжилттай зохион байгуулж дууслаа.
Зэвсэгт хүчний Жанжин штабын сургалтын хөдөлгөөн бүлгийн багш нар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб удирдан явуулсан тус сургалтад 17 сумаас 100 гаруй иргэн хамрагдав.
Тус хээрийн дадлага сургалттай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон сургалтын хөдөлгөөн бүлэг сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нартай
“Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг удирдах” сэдвийн хүрээнд мөн сургалтыг явуулж дадлага эзэмшүүллээ.
Сургалтын төгсгөлд оролцогчид байлдааны буудлагатай сургуулийг явуулсан юм.
Мөн сургалтад идэвх санаачилгатай оролцсон зарим алба хаагчдыг ЗХЖШ-ын даргын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Сургалтын хаалтын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал С.Ванчинхүү болон сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, сургалтад хамрагдсан иргэд оролцов.