“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр Ховд сумын 413 иргэн 39 төрлийн үйлчилгээ авсан байна



Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого чиглэл, аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, төрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна 2019 онд сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, хэрэгжилтийн явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 11-ний өдөр Ховд суманд ажиллалаа.



“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний үеэр иргэд хөдөлмөрчдийн зүгээс "Авилга хүнд сурталгүй аймаг болох" зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөөх сумын иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмтэй хүргэж байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

ВИДЕО:



Мөн сумын хэмжээнд тулгамдаж буй хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, 160 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 225 хүүхэд амьдарч суралцаж байгаа тул өргөтгөл барьж өгөх, Улаанбураа багийн хүүхдүүдийг СӨБ-д тэгш хамруулах боломжийг нь бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг уламжилж байсан юм.


Ажлын хэсгийнхэн Ховд сумын 413 иргэнд  төрийн  39 төрлийнүйлчилгээг үзүүлэн ажиллажээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ