Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэхээр зорилт дэвшүүлж, өнгөрсөн онд УБ хотноо “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН” зохион байгуулсан. Үүний үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Булган суманд БНХАУ-ын ШУӨЗОрны Аньхуй мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес зөвлөл, ЛЮ-ДА-ДИ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Махны үйлдвэр байгуулагдаж байна.Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Булган суманд ажиллахдаа “БУЛГАН ТАВАН ЭРДЭНЭ” ХХК-ийн барьж байгуулж буй тус үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Ирэх намар 09-р сард бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр 88 хүнийг байнгын ажлын байраар хангаад зогсохгүй зөвхөн Булган сумын төдийгүй зэргэлдээх сумдын малчдын малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.ВИДЕО: Огноо: 4/11/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1294 Мэдээ таалагдсан: