Ховд аймгийн Зүүн сумдад “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулан, хөдөөгийн ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, түргэн шуурхай хүргэж буй аймгийн ЗДТГ-ын дарга, ТАСЗ-ийн дарга Д.Энхболд, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Мал эмнэлэгийн газрын дарга Д.Батцэнгэл нарын тэргүүтэй ажлын хэсэг 4-р сарын 13-ны өдөр Дөргөн суманд ажиллалаа. Мөн тус ажлын хэсэгт ГХБХБГ, ХХҮГ, ХХААГ, УБХ, НДХ, Прокурорын газар, Хөгжил политехник коллежийн мэргэжилтнүүд болон Сангийн яамны дэргэдэх ТА-3 төслийн зохицуулагч ажиллаж байна. ВИДЕО: Огноо: 4/14/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2066 Мэдээ таалагдсан: