Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид зөвлөлдөж байна



Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХГ хамтран хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд 17 сумын удирдлага, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын удирдлага, мэргэжилтнүүд,  сумдын ЕБС-иуд,  хүн эмнэлэг зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл 140 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нар оролцож, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаанд амжилт хүслээ. 

ВИДЕО:



Image may contain: 5 people, people sitting

Мөн энэ үеэр Монгол улсын Их хурлын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, нар ГБХЗХГ-ын хамт олонд METSUBISHI DELICA D5 маркийн автомашин гардуулан өгч хүүхдийн төлөөх ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Image may contain: 4 people, people sitting

Image may contain: 3 people, people smiling, people standing, suit and outdoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ