Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3,6 тай газар хөдлөлт боллоо



Өнөөдөр орон нутгийн цагаар 14:11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3,6 тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв: Өргөрөг 47.71N, Уртраг 91.87E. Ховд аймгийн төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болжээ. Одон орон геофизикийн Ховд салбарынхан аймгийн төв болон ойролцоох сумдын газар хөдлөлтийн баллыг нарийн тогтоохоор ажиллаж байна. 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ