Ховд аймгийн Мал эмнэлэгийн газраас “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах тасаг, үйлчилгээний нэгжүүдийн эрх зүйн болон шинээр мөрдөгдөж байгаа дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн мэдлэг олгох” сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр аймгийн ЗДТГ-т зохион байгууллаа.
"Хариуцлагатай тунгалаг төр"-Малчинд ойрхон мал эмнэлэг" уриан дор зохион байгуулж буй уг сургалт, зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд, Үйлчилгээний 53 нэгжийн эмч нар, 17 сумын Тасгийн дарга, тархвар зүйчид гээд 100 гаруй хүн хамрагдлаа.
ВИДЕО: