Мал эмнэлгийн ерөнхий газар, Бодлого судлалын төв хамтран Эпидемиологич малын эмч нарт зориулсан газар зүйн мэдээллийн систем \gis\-ийн сургалтыг энэ сарын 20-26-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтад Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган гэсэн 10 аймгийн Мал эмнэлгийн газрын малын эмч нар оролцож,
“Arcgis” программ ашиглах арга зүй эзэмшин, бэлчээрийн менежментийн зураглал хийх, халдварт ба халдварт бус өвчний байршил тогтооход газар зүйн мэдээллийн системийн
“Arcgis” программыг хэрхэн ашиглах талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.
ВИДЕО: