Ховдчууд 10 мянган мод тарьж “Олон ястны угтах хаалга” хийхээр зорьж байна



Дэлхийн байгаль хамгаалах сан \ДБХС\, “Түмэн модот хаалга” ТББ-аас Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болгох,  хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор “Амьд ногоон хаалга биднийг  угтана” уриан дор “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” хэмээх санаачлага өрнүүлэн ажиллаж байна.

ВИДЕО:





Бичигтийн хөтөл хэмээх газраас Ховд аймгийн төв хүртэл 4.5 км бөгөөд замын хоёр талаар буюу  10 га газарт  10 мянган мод тарих  зорилт  дэвшүүлж, эх дэлхийн төгөл WWF, халх, казах, торгууд, урианхай түмний төгөл зэрэг 10 гаруй төгөл бий болгохоор зорьж байна. Энэхүү ажлыг өнгөрсөн онд  эхлүүлж, 1.6 га-д  авто замын стандартын дагуу  улиас, бургас, хайлаас гэсэн гурван төрлийн   1700  мод тарьсан  ба  энэ жилийн  хувьд  5 га-д  5 мянган мод тарихаар төлөвлөж байгаа юм.  Модыг арчлах хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагуудын  мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.  Энэ хүрээнд суваг шуудуу татах, суулгацын үнэ, усалгаа, арчилгаа, тороор  хамгаалах, харуул  хамгаалалтыг  тогтмол  хийж байгаа бөгөөд  7  хоногт  хоёр удаагийн усалгаа хийж,  тарьсан модыг услахдаа худаг болон зөөврийн усалгаа гэсэн 2 төрлөөр хийх аж.   Иргэдийн оролцоотойгоор  3 жилийн  хугацаанд  тарих  нэг  модыг  ургуулах зардал 18000 төгрөг байна.  Тиймээс иргэдийг  тус ажилд идэвх санаачлагатай оролцож, ногоон үүд хаалга бий болгохыг  уриалж байна.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ