
Өнөөдөр
/2026.05.26/ Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Тус хуралд Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн 90 гаруй хувь нь цахимаар оролцлоо.
Энэ удаагийн хурлаас:
- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож, “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;
- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалнуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;
- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;
- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулж өгөхөөр болов.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн
“За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриаллаа.

