Мөнххайрхан сумын Дунд-Цэнхэр хэмээх газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ



Монгол Алтай нурууны ноён шовх оргил мөнх цаст Мөнххайрхан уулаараа овоглосон Ховд аймгийн Мөнххайрхан сум нь  байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаараа бусад сумдаас ялгардаг. Тус сумын газар нутгийн байгалийн өвөрмөц  тогтоц, унаган төрх, ойн, усан сан, амьтан ургамал бүхий экологийн хувьд  ач холбогдолтой, зайлшгүй хамгаалах шаардлагатай Алаг, Хаг багийн нутаг дахь “Дунд-Цэнхэр” хэмээх газрын 27305,41 га талбайг  сумын ИТХ-ын 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус  хуралдааны 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгох шийдвэр гаргав.    

Дунд-Цэнхэрийн тусгай хамгаалалттай газар нутгийг энэ оны  гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн  2039 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу 20 жилийн хугацаанд хамгаалалтад авчээ.  Дунд-Цэнхэр хэмээх газар нь Мөнххайрхан сумын  газар нутгийн 10,69 хувийг эзэлдэг. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ