Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан.
Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан.
Буянт сумаас:
Наранхайрхан багийн малчин Л.Энхжаргал, Л.Баяржаргал, Цагаан эрэг багийн малчин А.Кизанбай нар "Аймгийн аварга малчин өрх"-өөр шалгарсан бол
Норжинхайрхан багийн тариаланч А.Хурмет, Т.Жалхашбай, У.Мижид нар
"Аймгийн аварга тариаланч"-аар шалгарлаа.
Аймгийн аварга малчин өрх, аварга тариаланчдад
“ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2024.02.06/ тус сумын
“Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.