Дэлхийн усны өдөр, "
Цэнхэр тууз" аяныг тохиолдуулан Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас Ховд аймгийн Цэцэг суманд 2024 оны 03 сарын 10-ны өдөр сав газрын захиргаанд хамрагддаг Говь-Алтай аймгийн Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул Ховд аймгийн Дарви, Цэцэг, Мөст сумдын эко клубын багш, сурагчдын төлөөллийг хамруулсан 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулан ажилласан байна.
Тус сургалтаар:
💧Сав газрын талаарх танилцуулга
💧Сав газарт хийгдсэн томоохон ажлууд
💧Гадаргын болон газрын доорх усны талаарх мэдээлэл, танилцуулга
💧Усны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх талаарх мэдээлэл
💧Мянган Угалзатын байгалийн цогцолборт газрын танилцуулга
💧Уул уурхай ба байгаль орчин
💧Байгаль хамгааллын ажилд эко клубын сурагчид хэрхэн оролцдог талаарх мэдээллүүдээр дамжуулан эко клубын багш, сурагчдыг мэдлэг мэдээллээр хангасан байна.
Сав газрын захиргаанд хэрэгжүүлж буй ажлууд, хэрэгжилтийн үр дүнг орон нутагт эко клубын багш, сурагчдаар дамжуулан олон нийтэд сурталчлан хүргэх, хүүхэд бүрийг байгаль хамгааллын ажилд идэвхтэй оролцуулах зорилгоор эко клубын багш нартай санамж бичиг байгуулжээ.
Мөн Ховд, Говь-Алтай аймгийн сурагчдыг танилцуулах, идэвхжүүлэх зорилгоор сурагчдын дунд "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 1-р байр Ховд аймаг Цэцэг сум, 2-р байр Ховд аймаг Дарви сум, 3-р байр Ховд аймаг Мөст сумын сурагчид тус тус эзэлсэн байна.