Дөргөн сумаас дөрвөн өрх "Аймгийн аварга малчин" боллоо

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. 
Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дөргөн сумаас: 
Агваш багийн малчин О.Хүрэлчулуун, Б.Өлзийжаргал, Аргалант багийн малчин Ц.Мягмарсүрэн, Сээр багийн малчин Д.Сосорбарам нар “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарлаа. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн аварга малчин өрхөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2024.02.06/ тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дөргөн сум 400 гаруй малчин өрхтэй. Тэмээн сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ