Мянгад сумын малчин Ч.Очирхүү "Аймгийн аварга малчин өрх" боллоо

2 хүн ба

"Аймгийн аварга малчин өрх"
-өөр шалгарсан малчдын нэг бол Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Ч.Очирхүүгийнх. 
Эднийх хорь гаруй жил мал маллаж байгаа. Тэмээнээс бусад дөрвөн төрөлд нь мал сүргээ өсгөн үржүүлж сүүлийн дөрвөн жил мянгаас дээш толгой мал тоолуулжээ. 
Бэлчээрийн даац, нөхцөл байдалдаа зохицуулан отор нүүдэл хийхэд голлон анхаардаг байна. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Малч ухаан, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлсэн хөдөлмөрч гэр бүлийн шагналыг өчигдөр /2024.02.06/ гэрт нь очиж гардуулан баяр хүргэв. 

5 хүн нарын зураг байж магад

Энэ жил Алтай, Мянгад сумаас тус бүр нэг малчин өрх "Аймгийн аварга малчин өрх"-өөр шалгарсан тул шагналыг нь ийнхүү гэрт нь очиж гардуулсан юм.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

5 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ