Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан.
Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.
Дарви сумаас "Аймгийн хошой аварга малчин өрх" нэг, "Аймгийн аварга малчин өрх" долоо, "Аварга саальчин" нэг, "Алдарт уяач" нэг тус тус шалгарчээ.
Тухайлбал,
Мөрөн багийн малчин Лхагвапүрэвийн Батзориг “Аймгийн хошой аварга малчин өрх"-өөр
Булаг багийн малчин Орсоогийн Эрдэнэбаатар, Дэлгэр багийн малчин Банзрагчийн Эрдэнэпүрэв, Мягмарын Сансар нар,
Мөнгөн аяга багийн малчин Долгорын Батболд, Баасандоржийн Чулуунбат нар,
Мөрөн багийн малчин Даваагийн Ганболд, Доржийн Батбаатар нар
“Аймгийн аварга малчин өрх”-өөр,
Мөнгөн аяга багийн малчин Пүрэвдагвын Цэцэгмаа
"Аймгийн аварга саальчин"-аар шалгарлаа.
Харин Базарын Хайдав
"Алдарт уяач"-цол хүртэв.
Аймгийн Хошой аварга малчин, аварга малчин өрх, аварга саальчин, алдарт уяачид
“ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 05-ны өдөр тус сумын
“Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Дарви сум 401 малчин өрхтэй.