Хаваржилт хамгийн хүнд байгаа баруун гурван сумын малчдад 60 тн хорголжин тэжээл олголоо

6 хүн, галт тэрэг ба бичвэр нарын зураг байж магад

Улсын хэмжээнд олон аймаг, суманд хаваржилт хүндхэн байна. Ховд аймгийн хувьд Алтай, Булган, Үенч сум цас ихтэй, хаваржилт хүндхэн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан улс, аймгийн Онцгой комиссоос шатахууны дэмжлэг үзүүлж, өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгосон. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Булган, Алтай, Үенч сумдад нийт 60 тонн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулж өчигдөр /2024.02.29/ хүлээлгэн өгөв.

модны талбай ба бичвэр нарын зураг байж магад


С.Бямбацогт:Малчин бүрд хангалттай хэмжээнд хүрэлцэхгүй ч гэлээ цас зудтай хүнд үед бага ч гэсэн нэмэр болно гэдгийг онцлоод өвс, тэжээл нэн хэрэгтэй байгаа малчдадаа шударгаар хуваарилахыг сумдын Засаг дарга нарт анхаарууллаа.

16 хүн ба жийп нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ