Мал сүргийнхээ тоогоор аймагтаа 2-р байранд шалгарсан Мянгад сумаас 7 малчин "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ" боллоо



Сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг жил бүр тогтвортой өсгөж байгаа сумдын нэг бол Мянгад сум. Тус сумын малчид 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийтдээ 227,6 мянган толгой мал тоолуулж малынхаа тоогоор аймагтаа 2-р байранд шалгарсан.



Өгөөж баян энэ нутагт дөрвөн цагийн эргэлтэд мал сүргээ өсгөж, сум, аймаг орон нутгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг үйлдвэрлэн, ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал маллах арга туршлагаараа нутаг усандаа хүндлэгдсэн олон малчид бий.



Тэдгээрээс 7 малчин  “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "Аймгийн аварга малчин өрх"-өөр шалгарсан юм. Аваргуудын шагналыг аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.  


ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ